GREEN GARDEN RESIDENCE-ИЙН ОНЦЛОХ 3 ЯЛГАРАЛ
Green Garden Residence нь Mongolian Property Awards 2023-аас “ШИЛДЭГ ЭКО БАРИЛГА” шагналын эзэн боллоо
Эко барилга гэж юу вэ? Энэ бол барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт байдаг. Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх зэрэг нарийн шалгуурыг хангаснаар эко барилга хэмээн тодорхойлдог.
Түүнчлэн,
Green Garden Residence-ийн хувьд сэргээгдэх эрчим хүч ашиглан нийтийн эзэмшлийн талбайг гэрэлтүүлэх байгальд ээлтэй, эрчим хүчний ухаалаг хэмнэлтийг шийдэж өгсөн. Тодруулбал байгаль орчинд хамгийн ээлтэй төхөөрөмжүүд болох салхин сэнс болон нарны панелиар барилгын гадаах нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай, гудам, гарц, үүд хаалга, машины зогсоол гээд бүхий л гадаах талбайг гэрэлтүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Ийнхүү манай Green Garden Residence төсөл нь улс орны хөгжлийн түүчээлэгчид болох барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэгийн шилдэгийг тодруулдаг Mongolian Property Awards-ын “ШИЛДЭГ ЭКО БАРИЛГА” номинацид нэр дэвшиж, ялагчаар тодорлоо.
Грийн гарден төслийг судалгааны өндөр түвшинд боловсруулж хэрэгжүүлж буй төсөл бөгөөд үүний нэгээхэн хэсэг нь нэгдсэн гражын системтэй энэ нь хотхон дотроо авто машингүй бүсийг төлөвлөсөн нь оршин суугчид нийтийн эзэмшлийн талбайн бүтэн ашиглаж, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлж хүүхдээ камер болон цонхоороо хянах бүрийн болжийг олгож байна.
Манай төсөл үндсэн 3 төлөвлөлтийн давуу талыг өөртөө шингээсэн байгаа үүнээс танилцуулбал:
Эдгээр төлөвлөлт нь оршин суугчдаа бодсон, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн төсөл гэж инженер хүний хувьд харж байна.
Үндсэн шалтгаанаас нь эхлээд тайлбарлавал урьд нь 3-4р хороолол Улаанбаатар хотын төв байсан үүнтэй ижил Яармаг өөрөө шинэ суурьшлын бүс болж байна. Энэ нь орон сууцны томоохон дүүрэг болж байгаа нь илүү гэр хороололгүй бүс болж зөвхөн орон сууцны төлөвлөлтийг оруулж өгсөн байна. Эдгээрээс онцлох зүйл нь бүх барилгын стандартыг газар хөдлөлтийн 8 баллын тэсвэртэйгээр оруулж өгснөөр аюулгүй бүс болсон нь за муухайгаар хэлбэл хуучны угсармал барилга нурж орж ирэх аюулгүй иймэрхүү асуудал харьцангуй бага юм болов уу.
Төслийн дагуу байрших үндсэн төв зам аль ч дүүргийн хэмжээнд байхгүй өргөн 2 урсгалтай замтай, мөн зам дагуу байршсан барилгууд стандартын дагуу зайнуудаа оруулан баригдсан байдаг учраас ХУД-ийн 23, 4, 8хорооны байшин барилга илүү эмх цэгцтэй, шинэ төвлөрөлтэй нэмээд улсын хөрөнгө оруулалтайгаар 1 хороолол руу гарсан гүүрийг барьж эхэлсэн нь Яармагийн төв замаас Сонсголын гүүр, дунд баригдаж байгаа шинэ гүүр, Яармагын гүүр гэсэн 3 хэсэг газраар төв рүүгээ нэвтрэх боломжтой болж байна. Шинэ суурьшлын бүс гэдэг нь дагаад шинэ соёл, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг шинээр баригдаж буй комплекс хотхонууд, хорооллууд амьдрах нөхцөлийг илүү сайжруулж хийж байгаа гэж харж байгаа. Энэ дотроо Грийн Гарден Ресиденс нь ойролцоох төслүүд дотроо илүү өнгө нэмсэн, илүү оршин суугчдаа бодсон хүүхдэд ээлтэй хотхон болж байгаа гэж инженер хүний хувьд харж байгаа.
Баярлалаа
Үл хөдлөх хөрөнгө, орон сууц, барилгын компаниуд бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй төслөө салбарынхандаа болон олон нийтэд танилцуулахын сацуу, хэрэглэгчид ч нэг цэгээс мэдээллийг авч, сонголтоо хийх боломжийг олгодог “Барилга Экспо 2023” үзэсгэлэн 16 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
“ХАН ТӨГӨЛ ПРОПЕРТИС” ХХК-ийн GREEN GARDEN RESIDENCE төсөл “Барилга Экспо 2023” үзэсгэлэнгээс ШИЛДЭГ ТӨСӨЛ: ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ-р шалгарлаа. Тодруулбал, Монголд орчин үеийн орон сууцны барилгын салбарт чанараараа ялгарч буй Green Garden Residence төсөл энэхүү үзэсгэлэнгийн ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ төрөлд шилдгээр шалгарсан юм. Өнгөрсөн жил “Барилга Экспо 2022” үзэсгэлэнгээс мөн ШИЛДЭГ ТӨСӨЛ өргөмжлөлийг хүртэж байсан Green Garden Residence ийнхүү чанар, амжилтаа бататгаж, хоёр жил дараалан шилдэг төслөөр тодорлоо.
Сэргээгдэх эрчим хүч ашигласан гадна талбайн гэрэлтүүлэгтэй
GREEN GARDEN RESIDENCE
Green Garden Residence нь эрүүл аюулгүй орчин, дуу чимээгүй, агаар болон хөрсний бохирдолгүй орчинд 1.4 га талбайд хүүхдийн цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний төв зэргийг төлөвлөсөн.
Мөн орон сууцны давхар хоорондын дуу тусгаарлагч технологи ашигласан төдийгүй салхины сэнс болон нарны панелиар барилгын гадаах нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай, гудамж, зам, машины зогсоол гэх мэт гадна талбайн бүхий л хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр гэрэлтүүлэхээр төлөвлөсөн онцлогтой. Өөрөөр хэлбэл байгальд ээлтэй эрчим хүчний технологийг ашигладаг.
Энэ жилийн “Барилга экспо-2023” үзэсгэлэнд Green Garden Residence Оюуны Тулга ШТИУМ сургууль болон Голомт банктай хамтран амжилттай оролцсон юм. Сонирхуулахад Green Garden Residence Голомт банктай хамтарсан төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.
Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс, Арцатын задгайд байрлалтай, таван блок бүхий 424 айлын орон сууцны хотхон Green Garden Residence 2023 оны III улиралд буюу тун удахгүй ашиглалтад орно.
GREEN GARDEN RESIDENCE-ИЙН ОНЦЛОХ 3 ЯЛГАРАЛ
GREEN GARDEN RESIDENCE-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАВУУ ТАЛУУД:
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж https://www.facebook.com/GreenGardenResidenc авна уу.
Өнөө цагийн барилгын салбарт бүтээн байгуулалтын төсөл, чанар, хийцээрээ түүчээлж буй “Эй Жи Жи Эс” ХХК олон улсын гурван стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр Монголдоо нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж буй барилгын анхдагч компани болж байна.
Тодруулбал, “Хан төгөл” амины сууцны төсөл болон “Грийн гарден резиденс” орон сууцны төслийн захиалагч болох “Эй Жи Жи Эс” ХХК нь нэгдсэн менежментийн тогтолцооны гурван стандартыг амжилттай баталгаажуулж Монгол улсын “МонСертф” ХХК болон Бүгд Найрамдах Франц Улсын Афнор группээс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг хүлээн авлаа.
Монсертф ХХК нь 97 жилийн туршлагатай Францын стандартчиллын системийн төв Афнор /AFNOR/ групптэй 2017 оноос хамтран ажиллаж байгаа юм.
Олон улсын стандартыг хангасан гурван гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Монгол дахь Франц Улсын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр боллоо. Чанарын гэрчилгээг Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт эрхэмсэг ноён Себастиен Сүрүн гардуулсан юм. Тэрбээр компанийн хамт олонд баяр хүргэн, ажлын амжилт хүсээд Монгол Францын найрамдалт харилцаа цаашид эдийн засгийн түвшинд өргөжин тэлж буйд талархаж буйгаа онцоллоо.
Дээрх нэгдсэн менежментийн тогтолцооны 3 стандартыг нэвтрүүлснээр салбартаа чанартай төсөл хэрэгжүүлэгч хэмээн тодорхойлогдож, үйлчлүүлэгч, худалдан авагч төдийгүй байгууллагынхаа боловсон хүчний эрүүл орчин, аюулгүй байдлыг хангасан, итгэл даахуйц компани гэдгийг олон улсын түвшинд баталж буй юм.
“Эй Жи Жи Эс” ХХК-ийн нэвтрүүлээд буй олон улсын стандартын мэдээлэл:
1. SO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
Энэхүү олон улсын стандарт нь:
2. ISO 14001:2015 БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
Энэхүү олон улсын стандарт нь байгууллагад мөрдөгдөх хууль эрх зүйн болон бусад шаардлагууд, байгаль орчны онцгой асуудлуудын талаарх мэдээллийг тусгасан бодлого, зорилгыг боловсруулах ба хэрэгжүүлэх бололцоо бүхий байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагуудыг тогтооно.
Энэ стандартыг байгууллага өөрөө байгаль орчны асуудлуудаа хянах ба нөлөөлж чадахаа тодорхойлоход хэрэглэдэг.
3. ISO 45001:2018 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
“Эй Жи Жи Эс” ХХК энэхүү стандартыг 2022 онд авч байв. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үнэлгээний цуврал (ХЭМАБ) бүхий энэхүү олон улсын стандартад ААН байгууллагуудад зориулсан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ)-тай холбоотой өөрсдийн эрсдэлийг хянаж, үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг бүрдүүлэх ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны шаардлагыг тогтоосон.
“Эй Жи Жи Эс” ХХК нь “Хан Төгөл” тансаг зэрэглэлийн амины орон сууцны хотхон болон “Green Garden Residence” орон сууцны хотхон зэргийг бүтээн байгуулж байна.
GREEN GARDEN RESIDENCE / ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ ГРИЙН ГАРДЕН РЕЗИДЕНС
Борлуулалтын алба: 7011-1101
Вэбсайт: www.greengardenresidence.mn
Фэйсбүүк: Green Garden Residence
ХАН ТӨГӨЛ ХОТХОН / ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ
Борлуулалтын алба: 7000-0007
Вэбсайт: www.khantugul.mn
Фэйсбүүк: Хан Төгөл Хотхон
Ипотекийн зээлд оочир дараалалгүйгээр шууд хамрагдахтай ижил, хүүг тань хамтдаа төлөлцөх боломжтой таатай нөхцөл бий боллоо.
Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтээр нийт 1,795 зээлдэгчид 184.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Гэвч иргэд ипотекийн зээлд хамрагдахын тулд тодорхой хугацаанд хүлээх шаардлага үүсч хүссэн орон сууцаа авч чадахгүй болох, санхүүгийн хүндрэлүүдтэй тулж үнэт цагаа алддаг.
Харин энэхүү асуудлыг “Green garden residence” болон “Голомт” банк хамтран шийдвэрлэж, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүллээ.
Та Green garden residence-ээс өөрийн сонирхсон 2-3 өрөө орон сууцнуудаас сонголтоо хийж өөрийн цалингийн орлогоос хамаарч доорх нөхцөлийн дагуу 6% – 8%-ийн зээлд хамрагдах боломжийг олгож байна.
Таны сар бүр төлөх хүүг тань “Green garden residence”-ээс хамт төлөлцөж таны санхүүгийн ачааг хөнгөвчлөх таатай боломжийг санал болгож байна.
Тодруулбал, орон сууцны сууцны 15%-18% хүүтэй зээлд хамрагдан худалдан авагчийн орлогоос хамаарч 12 сарын хугацаанд 6% – 8%-ийн хүүг худалдан авагч төлөх, 9%-10%-ийн хүүг төсөл хэрэгжүүлэгч төлж хамрагдах боломжтой. Хэрэв таны нөхцөл хангагдаж 6%-ийн зээлд хамрагдвал хүү сарын 1,25% болж жилийн 15% хүү төлөхөөс GREEN GARDEN RESIDENCE 9%-ийн хүүг ИПОТЕКын зээл рүү шилжих хугацаанд төлөх юм.
Мөн та хувиараа бизнес эрхлэгч бөгөөд ипотекийн зээлд хараахан хамрагдах боломжгүй бол Голомт банкны орон сууцны зээлд хамрагдах боломжтой бөгөөд үүнээс 1 жилийн хугацааны хүүг тань Green Garden Residence-ээс тантай хуваан төлнө.
Өнөө цагийн орон сууцны барилгын салбарт чанараараа ялгарч буй Green Garden Residence нь Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс, Арцатын задгайд байрлалтай таван блок бүхий 424 айлын орон сууц бөгөөд 2023 оны II улиралд ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Хотхондоо “Оюуны тулга” бага сургууль төлөвлөгдсөн бөгөөд 2023-09-01-ний өдрөөс хичээллэж эхэлнэ
Хотхондоо 120 хүүхдийн цэцэрлэг төлөвлөгдсөн бөгөөд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амар тайван амьдрах боломжийг хангасан.
Орон сууцнууд олон төрлийн үйлчилгээний төвүүдтэй шууд холбогдсон тул цаг агаар, орчны нөхцөлөөс үл хамааран барилгаас гарахгүйгээр тэдгээрээр байгууллагуудаар үйлчлүүлэх нь таны цаг хугацааг хэмнэнэ.
Нийт 1.4га талбайтай хотхоны
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг илүү хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэйгөөр авах боломжтой боллоо.
Тодруулбал, Green Garden Residence болон Инвескор лизинг ХХК 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэхүү боломжийг бүрдүүллээ. Хамтын ажиллагааны санамж бичигт “Эй Жи Жи Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сономжамц, Инвескор лизинг төлөөлж борлуулалт хариуцсан захирал Г.Ганцэцэг нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичиг байгуулснаар эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудад орон сууцны лизингийн уян хатан үйлчилгээг санал болгож Green Garden Residence болон Хан төгөл хотхоноос хүссэн орон сууц, байшингаа худалдан авах боломжтой боллоо.
Өнөө цагийн орон сууцны барилгын салбарт чанараараа ялгарч буй Green Garden Residence нь Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс, Арцатын задгайд байрлалтай таван блок бүхий 424 айлын орон сууц бөгөөд 2023 оны II улиралд ашиглалтад орно.
GREEN GARDEN RESIDENCE-ИЙН ОНЦЛОХ 3 ЯЛГАРАЛ
1. ХУВЦСАА АВААД Л ХҮРЭЭД ИР
Та НЭКСТ, KITCHEN ALL хамтарсан гурван төрлийн тавилгын багцаас сонгож авах боломжтой. Тэр дундаа сонгосон тавилга, бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар барилгын үнэд тооцуулан авч болно.
2. ДАВХАР ХООРОНДЫН ДУУ ТУСГААРЛАЛТ
Давхар хоорондын үндсэн цутгалт дээр нэмэлтээр инновац шингэсэн давхарга оруулан дуу чимээг сарниулах замаар тусгаарлалт үүсгэх шинэ үечлэл нэвтрүүлсэн нь давхар хоорондын дууг тусгаарлажээ.
3. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЛТ
Green Garden Residence нь Монголдоо анх удаа сэргээгдэх эрчим хүчний шийдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн хотхон бөгөөд гадна гэрэлтүүлэг, цахилгаан шат, аюулгүйн гэрлийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаанаар хангажээ.
GREEN GARDEN RESIDENCE–ИЙН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО:
ДАВУУ ТАЛ
Хотхондоо “Оюуны тулга” бага сургууль төлөвлөгдсөн бөгөөд 2023-09-01-ний өдрөөс хичээллэж эхэлнэ
Хотхондоо 120 хүүхдийн цэцэрлэг төлөвлөгдсөн бөгөөд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амар тайван амьдрах боломжийг хангасан.
Орон сууцнууд олон төрлийн үйлчилгээний төвүүдтэй холбогдсон тул цаг агаар, орчны нөхцөлөөс үл хамааран тэдгээрээр тухтай үйлчлүүлэх нь таны цаг хугацааг хэмнэнэ.
ХОТХОН ТӨЛӨВЛӨЛТ
Нийт 1.4га талбайтай хотхоны
Мөн оршин суугчид, хүүхдийн аюулгүй байдал, нам гүм тайван орчныг бүрдүүлэх зорилгоор хотхоны доторх хэсгийг ЯМАР Ч АВТОМАШИНГҮЙ бүс болгосон.
ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
GREEN GARDEN RESIDENCE – ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ
Борлуулалтын алба: 7011-1101
Вэбсайт: www.greengardenresidence.mn
Фэйсбүүк: Green Garden Residence
ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ЦОГЦЛООСОН ХАН ТӨГӨЛ ХОТХОН
Мөн та Улаанбаатар хотын ХУД 4-р хороо Нүхтийн зам дагуу байрлалтай Хан Төгөл хотхоноос сонголтоо хийх боломжтой юм.
Хан төгөл хотхоны төлөвлөлтийг сонгодог хэв шинжийг орчин үетэй хослуулан – Зан төлөвийн судалгаанд суурилж – Чанар стандартыг дээдлэн эрхэмлэж үндсэн төлөвлөлтийг боловсруулсан гэдгээрээ онцлогтой.
ХАН ТӨГӨЛ ХОТХОНЫ ТАНИЛЦУУЛГА ВИДЕО:
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Борлуулалтын алба: 7000-0007
Вэбсайт: www.khantugul.mn
Фэйсбүүк: Хан Төгөл Хотхон
ИНВЕСКОР ЛИЗИНГ
ИНВЕСКОР ЛИЗИНГ нь хилийн чанад дахь Монголчууддаа зориулан гаргасан орон сууцны лизингийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Хилийн чандад амьдарч буй монголчууд лизингд хэрхэн хамрагдах зааварчилгааг танилцуулъя.
Гадаадад байгаа монголчууд лизингээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах зааварчилгаа:
1. “Хан төгөл” болон “Green garden” төслөөс өөрийн сонирхсон үл хөдлөх хөрөнгийг Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан худалдан авах байраа сонгож төслийн гүйцэтгэгч компани болох “Эй Жи Жи Эс” ХХК-тай худалдан авах гэрээ байгуулна.
2. Сонгосон орон сууцыг лизингээр авахаар бол өөрийн амьдарч буй улсаас www.ilease.mn-ээр дамжуулан /Хан Төгөл хотхон, Green Garden Residence-ийн байрыг идэвхжүүлж/ Орон сууцны лизингийн хүсэлтээ илгээнэ.
3. “Инвескор лизинг” ХХК нь www.ilease.mn-ээр ирүүлсэн таны хүсэлтийг хүлээн авч, ажлын нэг өдөрт лизинг олгох эсэх шийдвэрийг гаргаж, талуудад албан бичгээр мэдэгдэнэ.
4. Лизингийн шийдвэр гарсны дараа худалдан авагч нь “Эй Жи Жи Эс” ХХК-д урьдчилгаа төлбөр болох 20 хувийг төлнө.
5. Урьдчилгаа төлбөрийн дараа “Эй Жи Жи Эс” ХХК болон “Инвескор лизинг” ХХК нь УБЕГ-аас үл хөдлөх хөрөнгийн /ҮХХ/ гэрчилгээг гаргуулна.
6. ҮХХ-ийн гэрчилгээ гарсны дараа “Инвескор лизинг” ХХК-аас ҮХХ-ийн үлдсэн төлбөрийг барилгын компанид шилжүүлнэ.
7. Байрны түлхүүрээ хүлээн авч, гурван талт акт үйлдэнэ.
8. ҮХХ худалдан авагч нь “Инвескор лизинг” ХХК-тай лизингийн гэрээ байгуулна.
9. Та түлхүүрээ авч, шинэ байрандаа орно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Сэргээгдэх эрчим хүчний хэмнэлтэд шийдэл “Green garden residence”
Өнөө цагийн технологийн хөгжлийн магадгүй хориод жилийн өмнөхтэй харьцуулах нь хамгийн утгагүй хэрэг болох биз. Бидний мэдэх сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар, салхины эрчим хүчний талаар тунчиг бага ойлголттой байсан. Нарны гэрлийг эрчим болгон хувиргах том хавтангууд, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх аварга том сэнснүүдийг гадаадад л байдаг зүйл гэж боддог байсан нь тун саяхных шүү дээ. Тэгвэл хол гэж санагддаг байсан бүхэн өнөөдөр бид бүхний өдөр тутмын хэрэглээ хэрэгцээ нэгэнт болжээ.
Бүгдээрээ нэг бяцхаан нэмж хасах энгийн математик үйлдэл хийцгээе л дээ. Хотын дундаж гурван өрөө орон сууцанд амьдардаг нэг өрх сард дунджаар 350 квт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг гэе. Нэг квт эрчим хүчний үнэ 130 төгрөг. Тэгвэл суурь хураамжтай нийлээд сард 47 000 орчим төгрөгийг цахилгаан эрчим хүчний зардалд төлнө. Жилдээ 567 000 төгрөг болох юм. Цахилгааны төлбөр дээр нэмэгдээд СӨХ, ус дулаан гээд ашиглалтын олон зардлууд гарч таарна.
Тэгвэл “Green garden” төслийн маш чухал гэж болох нэг давуу тал нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах технологийг суурьшуулж байна. Монголд анхдагч болж сэргээгдэх эрчим хүчний шийдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн хотхон болж байгаа юм. Хотхоныхоо гадна гэрэлтүүлэг, цахилгаан шат болон аюулгүйн гэрлийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж ая тухтай амьдрах боломжийг маш ихээр нэмэгдүүлэх нь оршин суугчдад эдийн засгийн хувьд багагүй хэмнэлтийг өгөхөөс гадна сануулахад бидний дунд хэд хэдэн удаа тохиолдож байсан лифтний тог тасрах үед 16 давхар луу хүүхдийн тэрэг, дугуй, цуглуулсан хүнсээ бариад гарна гэдэг хүндхэн үе байсан нь саяхан мэт л санагдаж байна. Нэг үгээр хэлбэл өрхийн хэрэглээнээс гадна бусад эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэнээр СӨХ-ны зардал эрс хэмнэгдэх бололцоо нь мэдэгдэхүйц буурах боломжит тооцоолол байгаа юм.
Орон сууц худалдаж авах нь хүний амьдралын томоохон шийдвэрүүдийн нэг билээ. Хэрэв танай гэр бүл байр худалдаж авахаар төлөвлөж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал наашаа суугаад энэ нийтлэлийг уншаарай. Эрүүл энх, аз жаргалтай, тайван амьдралын үндэс болсон орон гэрээ сонгох нь яг л puzzle эвлүүлж буй мэт олон төрлийн шаардлагыг нийцүүлэх хэрэгтэй болдог учраас хэзээд амаргүй.
Амьдрах орчны хувьд нэн тэргүүнд харгалзаж үзэх зүйл бол байршил. Хэрэв та хаана байр худалдаж авахаа бодож байвал хамгийн эхлээд гэр бүлийнхээ эрүүл мэндэд ээлтэй байршлыг сонгоорой. Бохирдол ихтэй өвлийн саруудад ч цэвэр агаараар амьсгалж, гэрээсээ гараад л уул руу алхах боломжтой байвал хэчнээн таатай байх билээ.
Орон сууц бол цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгддэг чухал хөрөнгө оруулалт. Тиймээс барилгын хийц, гүйцэтгэлд онцгой анхаарах нь чухал
Эцэг эхчүүдийг санааг хамгийн их зовоодог асуудал бол гэртээ эсвэл ажилдаа ойрхон сургууль, цэцэрлэг олох юм. Түгжрэл дунд хотын нэг захаас нөгөө зах руу хүүхдээ зөөх нь хэн хүний хувьд хүсэх сонголт биш. Тиймээс таны сонирхож буй байршлын ойролцоо сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байх нь сонголтоо хийхэд чухал нөлөөтэй.
Хүүхэдтэй гэр бүлүүдийн харгалзаж үздэг өөр нэг зүйл нь яах аргагүй тоглоомын талбай. Идэвхтэй тоглож наадах боломжтой байх нь хүүхдийн өсөлт хөгжилд эерэг нөлөөтэй. Харин таны худалдаж авахаар сонирхож буй орон сууц бяцхан үрсэд ээлтэй тоглоомын талбайг байгуулж, хангалттай зай талбай төлөвлөсөн үү?
Бидний олонх нь орой гэртээ очихдоо зогсоолгүй болно хэмээн яарч, өглөө хэн нэгэн машинаа таглаад зогсчихсон байх вий гэж сандардаг. Тэгвэл шинэ орон сууцаа сонгохдоо айл бүрд хүртээмжтэй машины зогсоолтой, хотхоноос гарч, ороход түгжрэхгүй байхаар төлөвлөлтөө хийсэн эсэхийг нягтлаарай.
Сүүлийн үед баригдаж буй орон сууцууд зай талбайн асуудлаас үүдэн машин зам дагуу баригдах нь олширсон. Цонхоо онгойлгоход л замын хөдөлгөөний дуу чимээ тасралтгүй сонсогдож, хүүхэд, ахмад буурлууд зорчиход ч эрсдэлтэй байдаг нь бидний санааг чилээдэг. Тэгвэл та одоо машингүй, аюулгүй бүсэд баригдсан орон сууц сонгох талаар бодож үзэх цаг болжээ.
Нүдэнд үзэгдэх хийгээд үл үзэгдэх бохирдол бидний эрүүл мэндэд бодитоор эрсдэл авчирч буйг нийслэлчүүд ойлгож, анхаардаг болсон. Өмнө нь дурдсанчлан агаарын болон дуу чимээний бохирдлоос гадна анхаарал хандуулах өөр нэг асуудал бол хөрсний бохирдол юм. Хорт бодис, утаа тортог, хог хаягдлаас үүдэлтэй элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар газрын доорх усыг их хэмжээгээр бохирдуулж буй. Ялангуяа Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсүүдэд судалгаа хийж үзэхэд хром, хар тугалга, никель, эмгэг төрөгч бактер, мөөгөнцөр зэрэг хортой, хүнд металиуд ихээр илэрсэн. Тиймээс хайртай хүмүүсээ халдварт болон амьсгалын замын өвчлөлүүдээс хамгаалахыг хүсэж байвал хөрсний бохирдол багатай шинэ суурьшлын бүс тохиромжтой байж мэдэх юм.
Тухайн орон сууцны барилга оршин суугчдадаа хэр ээлтэй болохыг шалгах өөр нэг үзүүлэлт нь худалдаа, энтертайнмент үйлчилгээ хэр ойрхон, хүртээмжтэй вэ гэдэг юм. Хоол хүнсээ цуглуулах, дэлгүүр хэсэх, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд заавал хотын төв рүү орохгүйгээр гэрийнхээ ойроос бүх үйлчилгээг авах боломжтой байвал +1 оноо.
Барилгын үндсэн хийц, чанараас гадна интерьер болон экстерьер дизайн бас л чухал. Сүүлийн үед хотхонууд интерьер дизайныг цогцоор нь шийдэж, бүрэн тавилгатай байр санал болгодог болсон. Гэрээ тохижуулах, хүссэн тавилгаа олж захиалах, нийцэл зохицлыг нь харгалзах, мөнгө санхүүгээ шийдэх гээд багагүй стресс дагуулдаг энэ үйл явцыг шийдвэрлэж байгаа нь сайн хэрэг боловч таны хүссэн загвар дизайнтай, эдэлгээтэй, чанартай тавилга, эд хэрэгслийг санал болгож байна уу гэдгийг анхаарахад гэмгүй.
Эцэст нь, энэ бол таны хамгийн хайртай хүмүүс аж төрөх чухал орчин. Тиймээс хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх хүнд ээлтэй орчин бүрдсэн үү гэдгийг худалдаж авах байраа сонгохоос өмнө дахин нэг эргэцүүлээрэй.
Тэгвэл Green Garden Residence нь дээрх 10 шаардлагыг бүрэн хангасан, гурван том онцлогийг цогцлоосон эрүүл таатай орчинг танай гэр бүлд амлаж байна. Тодруулбал:
1. Шинэ байраа сонгох гээд догдолж байгаа ч хэрхэн тохижуулах, хэзээ тохижуулж дуусах бол, хүссэн тавилга маань олдох болов уу гэж санаа зовниж байгаа бол Green Garden Residence цүнхтэй хувцсаа аваад очиход л хангалттай иж бүрэн тавилгатай байр санал болгож байна. Байрны м.кв, өрөөний зохион байгуулалтад төгс нийцсэн, орчин үеийн интерьерийн шийдэлд бүхий чанартай тавилгаар иж бүрэн тохижуулах учраас халуун дулаан, тухтай, цэвэр цэмцгэр мэдрэмжийг бүрдүүлэх болно.
2. Оршин суугчдын тав тух, амар тайван байдалд хамгийн их нөлөөлдөг зүйл бол хөршүүдийн дуу чимээ. Green Garden Residence-ийг сонгосноор дээд, доод, хажуу айлын чимээ шуугиан сонсогдох вий гэдэг санаа зовнилыг ор тас мартаж, хүссэнээрээ чимээ гаргах эрх чөлөө, тав тухыг олгож байна. Учир нь Green Garden Residence давхар хоорондын дуу тусгаарлагч технологи ашиглаж байгаа аж.
3. Байгаль орчинд ээлтэй салхин сэнс, нарны панелиар ногоон байгууламж, тоглоомын талбай, гудамж, гарц, үүд хаалга, машины зогсоол гээд барилгын гадаах нийтийн эзэмшлийн талбайг бүхэлд нь гэрэлтүүлэхээр төлөвлөсөн нь уг хотхоны бас нэг давуу тал юм. Зам, талбайн гэрэлтүүлэгт нэлээд эрчим хүч зарцуулдаг, түүнийхээ хэрээр зардал өндөр гарч оршин суугчдын СӨХ-ийн хэрэглээний мөнгөн дээр нэмэгддэг бол Green Garden Residence-д тийм зардал огт гарахгүй гэсэн үг. Мөн цахилгаан тасарсан ч лифт зогсохгүй. Түүнчлэн:
“ГРИЙН ГАРДЕН РЕЗИДЭНС” нь “НЕКСТ ГРУПП”-тэй хамтран ажиллахтай холбоотойгоор энэ оны 8-р сарын 19-ний өдөр Санамж бичигт “Эй Жи Жи Эс” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сономжамц, “Некст” Групп-ын Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Г.Гантогтох нар гарын үсэг үзэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд зорилтот худалдан авагчдад, чанартай орон сууцыг хямд үнээр захиалах, үйлдвэрийн үнээр гэр ахуйн цахилгаан бараа, захиалгат тавилгыг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа билээ.
“ГРИЙН ГАРДЕН РЕСИДЭНС” төслийн барилгын угсралтын явц 85%-тай явж буй бөгөөд ирэх оны 2-р улиралд ашиглалтанд орно.
Төслийн ялгарал:
ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ – ГРИЙН ГАРДЕН РЕЗИДЕНС
Борлуулалтын алба : 7011-1101
Fb: Green Garden Residence
Хүний хэрэгцээний томоохон хүчин зүйл бол амьдрах сууц билээ. Гэр тав тухтай, санаанд нийцсэн байвал амьдралын чанар дагаад дээшилдэг. Аюулгүй, эко орчин, нэгдсэн төлөвлөлт гээд орон сууцанд тавигдах шаардлага улам бүр л нэмэгдэж буй энэ үед бас нэгэн шинэлэг концепц бүхий “Green garden” хотхон нээлтээ хийгээд байна. Шинэ суурьшлын бүс болж буй Хан-Уул дүүрэг, Нүхтд эрүүл хөрс, агаартай орчинд сүндэрлэсэн худалдаа үйлчилгээний төв, хүүхдийн цэцэрлэгийг төлөвлөсөн, 424 айлын “Green garden” хотхон нь дараах гурван давуу талыг Танд санал болгож байна.
Хувцсаа авчраад “Green garden”–д тухал
Орчин үеийн их хотын завгүй амьдралд орон сууц сонгож худалдаж авах, шаардлагатай засвар арчилгааг хийх, тавилга сонгож тохижуулах гээд шинээр айл гэр болж байгаа эсвэл шинэ орчинд суурьшиж амьдрахаар төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд маш ярвигтай, цаг зав шаардсан ажил болсон. Тавилгын дэлгүүрүүдээр ядартлаа хэсч, санал хуваагдаж, хэт их үнээс нь болж стресстэх гээд тоочоод байвал түмэн асуудал үүсдэг. Чанар, загварыг нь судлахад цаг зав зарцуулахаас гадна интерьерийн тухай сайн мэдлэггүй бол улам л бүтэлгүйтнэ. Мөн дээрээс нь бүх мөнгөө шавхаад орон сууц авчихдаг, дараа нь шинэ байраа тохижуулах гээд тавилгаа нэг нэгээр нь худалдаж авах гээд бас л асуудлууд үүснэ. Энэ их асуудлыг алгасаад шууд л бэлэн тавилгатай байранд цүнхтэй хувцсаа авж очоод амьдарчихдаг болоосой гэж хүсдэггүй хүн одоо үед үгүй л болов уу.
Таны завгүй амьдралын энэ бүх асуудлыг шийдэх нэгэн ухаалаг шийдлийг “Green garden residence хэрэгжүүлж байна. “Green garden” residence-с иж бүрэн тавилгатай байр худалдан аваад та цүнхтэй хувцсаа авж очин хувцасны шүүгээндээ байрлуулахад л таны нүүж суух ажил цэгцрэх нь байна. Энэхүү хотхон нь байрны м.кв, өрөөний зохион байгуулалт гээд бүгдэд тохируулсан орчин үеийн интерьерийн шийдэлд бүрэн нийцэхүйц сайн чанарын тавилгаар иж бүрэн тохижуулах учраас халуун дулаан, тухтай, цэвэр цэмцгэр мэдрэмжийг авах болно. Та гэр бүлээрээ аяллаас гэртээ эргэж ирэхэд шинэ байр, шинэ энерги, шинэ тавилга угтаж бүх юм жин тан, тохилог шинэ орчинд амьдарч эхэлж байгаа юм шиг л мэдрэмж төрнө гэсэн үг.
Гэртээ дуул, бүжиглэ, хүссэнээрээ хөгжилд
Дээд, доод, хажуу айлын чимээ шуугиан яг танайд өрнөж байгаа юм шиг сонсогдвол ямар вэ? Таны амьдралд хэрхэн нөлөөлөх бол? Амар тайван байдал байнга алдагдаж, гэр бүл дотор болж байгаа бүхий л асуудлууд байр, орцоор тархана гэсэн үг шүү дээ. Нимгэн ханатай орон сууцанд амьдардаг хүмүүс энэ зовлонг маш сайн ойлгодог болсон болов уу. Сүүлийн үеийн дундаж болон дунджаас доош зэрэглэлийн орон сууцнууд төсвийн таналтаас болж маш нимгэн ханатай баригдах болсноос оршин суугчдын тав тух алдагдаж, хүүхдүүд нь гэртээ дураараа тоглож, дуу гаргаж ч болохгүй, гэр орондоо зурагт, хөгжмөө чангалж ч чадахгүй, дуулж бүжиглэх, хөгжилдөж инээлдэх ч аргагүй байдалтай амьдарч байгаа тохиолдол өчнөөн бий. Тэгвэл “Green garden” residence-г сонгосноор та гэртээ дураараа бүжиглэж, дуулж, гүйж, харайж, найз нөхөдтэйгөө хөгжилдөж болох нь ээ. Учир нь “Green garden” residence нь давхар хоорондын дуу тусгаарлагч технологи ашиглаж байгаа тул дээд айлын дуу чимээ орж ирэхгүй, доод айлаасаа санаа зовох зүйлгүй өөрсдөө бас хүссэнээрээ чимээ гаргах эрх чөлөөтэй гээд бодохоор үнэхээр л хувийн орон зай, тав тух мэдрэгдэж байгаа биз.
Шөнө ч гийх “нарны гэрэлтэй” Green garden
Байгаль орчинд хамгийн ээлтэй төхөөрөмжүүд болох салхины сэнс болон нарны панелиар барилгын гадаах нийтийн эзэмшлийн талбай , ногоон байгууламж, тоглоомын талбай, гудам, гарц, үүд хаалга, машины зогсоол гээд бүхий л гадаах талбайн гэрэлтүүлэхээр бодолцон төлөвлөсөн нь “Green garden” хотхоны бас нэгэн онцлог давуу тал юм. Өдөр мэт гэрэл гэгээг өөрсдийн суурилуулсан нарны зайн хураагуураар түгээнэ гэдэг оршин суугчид болон байгальд ээлтэй, төгс шийдэл болжээ. Зам, талбайн гэрэлтүүлэгт нэлээд эрчим хүч зарцуулдаг, түүнийхээ хэрээр зардал өндөр гарч оршин суугчдын СӨХ-ийн хэрэглээний мөнгөн дээр нэмэгддэг бол Green garden residence-д тийм зардал огт гарахгүй гэсэн үг.
“Green garden” residence-с орон сууц худалдан авснаар амар тайван, стрессгүй, гэрэл гэгээтэй, дуу шуутай хөгжилтэй хэв маягаар амьдрах боломжийг олж авах болно. Хамгийн гол нь бүх юм бэлэн, цэвэр цэмцгэр. Энгийнээр хэлэхэд, та байраа худалдаж аваад шинэхэн гэртээ ирэхдээ “Оройн хоолонд юу бэлтгэх вэ” гэхээс өөр зүйлд толгойгоо гашилгах шаардлагагүй юм байна аа гэж төсөөлөхөд л хангалттай.
ГЭРТЭЭ ЖАРГАЛТАЙ GREEN GARDEN RESIDENCE
Борлуулалтын алба : 7011-1101
Web: www.greengardenresidence.mn
Fb: Green Garden Residence
Хүүхдийг гадаа тоглоомын талбайд тоглуулах нь хүүхдийнхээ энергийг зөв зарцуулах, задгай агаарт бусад хүүхдүүдтэй тоглох сайхан боломжыг олгодог. Тоглох нь хүүхдийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тоглоомын талбайд хүүхдийн бие бялдар, асуудлыг шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дүүжин, гулсуур, авирах тоглоом гэх мэт төрөл бүрийн тоглоом байдаг. Хүүхэд тоглоомын талбайд бусад хүүхдүүдтэй хамт гүйх, тоглохоос эхлээд янз бүрийн хөгжилтэй зүйл хийж хөгжилдөж чаддаг. Тоглоомын талбай нь хүүхдийн хөгжилдөн тоглох орчин болж чаддаг ч гэсэн нөгөө талаараа гэмтэж бэртэх аюул өндөр байдаг. Ихэнх тохиолдолд эвдэрсэн тоглоом дээр тоглосон, тоглоомыг зориулалтынх нь дагуу ашиглаагүй мөн эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж хүүхдүүд их гэмтэж бэртэх тохиолдол гардаг байна. Тоглоомын талбайд тоглож байгаад гэмтсэн ихэнх тохиолдлын дийлэнх нь жижиг шарх, зүсэгдэл байдаг ч гэлээ аюултай үед яс хугарах, шүдээ гэмтээх, толгойгоо доргиох хөдөлгөх гэх мэт илүү хүнд бэртэл авах боломжтой байдаг. Харин эцэг эхчүүд та бүхэн дараах аюулгүй тоглох энгийн арга хэмжээг дагаж мөрдөхөд хүүхдийнхээ тоглоомын талбайд гэмтэж бэртэх эрсдлийг бууруулж чадна.
Эцэст нь хэлэхэд тоглоомын талбайд хүүхэд цэвэр агаарт чөлөөтэй тоглож хөгжилдөх хамгийн тохиромжтой газар юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ анхааралтай ажиглаж, хэрхэн бусадтай эвтэй найртай эелдэг боловсон тоглохыг ойлгуулах нь цаашид амьдрал дээр ч зөв хүн болж гарах чадварыг хөгжүүлэх юм шүү
Үл хөдлөх хөрөнгө нь хүний амьдралын амьжиргааны эх үүсвэр, амьдрах гол хэрэгсэл болж байдгийнхаа хувьд өмч хөрөнгө, бизнесийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт болж байдаг билээ. Хүний хэрэгцээг хангах чадвар, байршил, хэрэглээний чанараасаа шалтгаалаад үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тодорхойлогдож байдаг.
Манай улсад орон сууцны үнэ өсөхийн хажуугаар хадгаламжийн хүү өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад багагүй хэмжээгээр буусан үзүүлэлттэй байгаа нь иргэдийг мөнгөө хадгалахын оронд орон сууц худалдан авахад ихээхэн нөлөөлж байна хэмээн үл хөдлөх хөрөнгө зуучлалын шинжээчид онцлоод буй.
Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн гэх үзүүлэлттэй байна. Энэ нь ганцхан жилийн дотор таны худалдаж авсан үл хөдлөхийн үнэ 11.6 хувиар өссөн гэсэн үг. Тэгвэл Монгол дахь томоохон арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү өнөөдөр дунджаар 7-8 хувьтай байгаа бол жижиг банкных дунджаар 10 хувь байна. Түүнчлэн манай улсад сүүлийн үед банкуудын хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн, өндөр хүү амлахгүй, зээлийн хүүг урьдчилж өгөхгүй байх зэргээр иргэдийн санхүүг эрсдэлд оруулахуйц зохиуцуулалт хийгдээд буй. Иймд хүү багатай хадгаламжинд мөнгөө түгжилгүй, өдрөөс өдөрт өссөөр байх үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь илүү ухаалаг алхам бөгөөд хөрөнгө оруулалт хэлбэрт шилжиж байна гэсэн үг юм. Үл хөдлөх хөрөнгө нь эдийн засгийн ач холбогдол өндөртэй, ашиглалтын хугацаа их, зээлийн барьцааны гол эх үүсвэр болдог гээд дурдаад байвал давуу тал маш олонтой.
Хувьцаа, цахим мөнгөний тухайд бол манай улсын хувьд зах зээл жижиг, хууль эрх зүйн орчин дутмаг, эрсдэл өндөр, хүмүүсийн санхүүгийн боловсрол хомс гэх зэргээс шалтгаалаад зоригтойгоор хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх хүмүүс ховор. Харин орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хадгаламжтай харьцуулж болохуйц эрсдэл багатай хэрнээ үнээ алдахгүй, алдагдал төдийлөн байхгүй тул маш сайн хөрөнгө оруулалт болдог байна. Гэхдээ ямар орон сууц худалдан авах вэ гэдгээс мэдээж бүх зүйл шалтгаална.
Та хэрвээ хөрөнгө оруулалт байдлаар орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа бол тухайн хотхоны ерөнхий төлөвлөлт, байршлыг хамгийн түрүүнд судлах нь чухал. Төлөвлөлт, байршил сайтай хотхонд худалдаж авсан таны амины орон сууц, үл хөдлөх хөрөнгө нь ирээдүйд хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болж, үр хойчдоо өвлүүлэхүйц их өв болж чадах юм.
Тэгвэл дээрх зөвлөгөөний дагуу “Green Garden Residence” орон сууцны хотхоны ерөнхий төлөвлөлтийг сонирхоод үзээрэй. Байршил, хотхоны төлөвлөлт, концепци нь бүхэлдээ энэ шаардлагыг хангаад зогсохгүй таны амьдралын баталгаа, нэрийн хуудас болохуйц өв хөрөнгө болох юм. Нүхт, Яармагийн чиглэлд сүндэрлэж буй хотхонуудыг дагаад томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд, сургууль, цэцэрлэг, оффисууд олноор байгуулагдсанаар тэр хавийн газрыг хотын төвтэй эн тэнцэхүйц үнэ цэнтэй болгож буй.
Түүнчлэн “Майдар” төсөл, аэро сити, хурдны зам зэрэг улсын шинж чанартай томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг дагаад барилга, үл хөдлөх хөрөнгийн үнэ улам өсөх зураглал гарсан нь энэ бүс нутгийг дагуул хот болгох ирээдүйн төлөвлөгөөтэй шууд холбоотой. Мөн дээрээс нь байгаль, ногоон байгууламж, эко орчныг дурдалгүй өнгөрч болохгүй. Иймээс ирээдүйдээ томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа эрхэм Таны алдаж болохгүй сонголт бол “Green Garden Residence” орон сууцны хотхон байх болно.
Улаанбаатар хотын Шинэ суурьшлын бүс, Хан-уул дүүрэг, Яармагийн төв замаас байрлалтай эрүүл аюулгүй орчин, дуу чимээгүй, агаар хөрсний бохирдолгүй орчинд 1.4 га талбайд хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргийг төлөвлөсөн 424 айлын орон сууц юм.
Улаанбаатар хотын Шинэ суурьшлын бүс, Хан-уул дүүрэг, Яармагийн төв замаас байрлалтай эрүүл аюулгүй орчин, дуу чимээгүй, агаар хөрсний бохирдолгүй орчинд 1.4 га талбайд хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргийг төлөвлөсөн 428 айлын орон сууц юм.
1-р ээлжийн 258-н айлын 3 блок барилга
2-р ээлжийн 169-н айлын 2 блок барилга
© 2024 он. Green Garden Residence. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.